Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумдаар 1.1 градус хүйтнээс 1.3 градус дулаан, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 2.7-3.7 градус хүйтэн, Өндөр уулын сумдаар 1.6-4.0 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 8-19 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт сумдын нутгаар 10-19 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Дуут суманд -19 градус байлаа. Нийт нутгаар -30.0 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй, нийт нутгаар дулаарсан. Өндөр уулын бүс нутгаар хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 4 градус хүйтнээс 4 градус дулаан байсан. Хөрсөн дээр хамгийн их температур өдөртөө 5-35 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 11-22 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээрээ нийт нутгаар дулаарч эхэлсэн. Манхан суманд хөрсөн дээрээ 35 градус хүрч дулаарчээ.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 3.7 мм цас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл Дарвид 1.6 мм, Мөстөд 0.8 мм, Цэцэгт 0.6 мм, Алтайд 0.5 мм, Дуутад 0.2 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа. Салхины хамгийн их хурд Ховдод 19 м/с, бусад сумдын нутгаар 15-17 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан. Мянгад, Булган, Алтай, Үенч суманд 4-14 м/с салхитай байлаа.
Цас(Snow): 3 дүгээр сарын 20-ны байдлаар ихэнх сумдын нутгаар цасгүй байна. Алтайн өвөр говийн сумдаар Алтай, Үенч сумдад 15 см зузаан 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.25 г/см3 Алтайн салбар уулсаар бага зэргийн тарлантсан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Ихэнх сумдад бог мал, зарим сумдад бод мал төллөж байна. Мөн тарга тэвээрэг муутай малд өвс, нэмэгдэл тэжээл өгөх, хаваржилтын бусад ажил үргэлжлэн явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын нөхцөл салхи шуургатай байлаа. 10 хоногийн дундуур Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүсийн сумдаар салхи шуурга ихтэй байснаас төл мал даарч бээрэх, хээл хаях зэрэг таагүй нөлөө үзүүлж байна. Малын бэлчээрлэлт хүндэрч өвс тэжээлийн нөөц хомсдож МАА-н байдалд таагүй нөлөө үзүүлж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт зарим сумдын нутгаар бага зэргийн цас орсон. Дарвид 1.6 мм, Мөстөд 0.8 мм, Цэцэгт 0.6 мм, Алтайд 0.5 мм, Дуутад 0.2 мм цас орсон. Бусад сумдын нутгаар цас ороогүй. Энэ 10 хоногт ихэнх нутгаар салхи шуургатай байлаа. Салхины хамгийн их хурд Ховдод 19 м/с хүсэн. Нийт нутгаар дулаарсан.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 3 дугаар сарын 21-нд